Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ “Хүслэн 2026” хувцас загварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ
БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ

Баянтэс суманд Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан спорт болон урлаг заал, гал тогоо бүхий 320 хүүхдийн 3 давхар сургуулийн барилгын нээлт боллоо.

Нээлтэд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Лүндээжанцан, сумын болон салбарын удирдлагууд, ахмад багш нар, сурагчид, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр тус сургуулийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, ашиглалтад орох хүртэл нь хичээл зүтгэл гаргасан УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид, сумын удирдлагуудад талархал илэрхийллээ. Мөн тус сургуульд шинээр дотуур байр барих санаачлага гаргаж, анхаарч ажиллана гэв.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Лүндээжанцан сургуулийн хэрэгцээнд зориулж жижиг оврын автобус шийдвэрлэхээ илэрхийлсэн бол аймгийн Боловсролын газрын дарга Д.Бямбацогт байгалийн ухааны кабинетыг иж бүрэн тохижуулах, Баянтэс сумын Засаг дарга Т.Анхзаяа 20 сая төгрөг, тус сургуулийн захирал асан Монгол Улсын Гавьяат багш Ө.Чулуунбаатар, гэргий Монгол Улсын Гавьяат багш Б.Гүнрэгмаа нар их гарын иж бүрэн үндэсний хөгжмүүдийг бэлэглэв.

Ийнхүү Баянтэс сумын хүүхэд багачууд тохилог, цэвэрхэн, шинэхэн сургуульдаа нэг ээлжээр хичээллэх нөхцөл боломжоор хангагдлаа.

Аймгийн хэмжээд энэ онд дахин 3 шинэ сургууль ашиглалтад орно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан