Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ “Хүслэн 2026” хувцас загварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Хуурамч бичиг баримт ашигласан эсэхийг шалгаж байна
БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан нэр бүхий 11 монгол оюутныг баклаврын хуурамч диплом ашиглан, тус улсын их дээд сургуульд  элсэн орсон байж болзошгүй гэсэн шалтгаанаар Сөүлийн цагаачлалын алба энэ сарын 8-ны өдрөөс түр саатуулан шалгасан байна.
Шалгалтын явцад эдгээр оюутны нэг нь бичиг баримтын зөрчилгүй болох нь тогтоогдсон, нэг оюутан бие давхар гэсэн шалтгаанаар тус тус чөлөөлөгдөж, бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар таван оюутныг Хвасон хотын гадаад иргэдийг түр саатуулах газарт шилжүүлжээ. Эдгээр таван оюутнаас нэг нь хуурамч диплом ашиглаагүй гэдгээ мэдэгдэж, холбогдох байгууллагад хандан шийдвэрлэж өгөх хүсэлт тавиад байна.
Харин үлдэж буй нэр бүхий оюутнуудын бичиг баримтыг Сөүлийн цагаачлалын алба үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хуурамч диплом ашигласан эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох юм гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

www.assa.mn
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан