Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ “Хүслэн 2026” хувцас загварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
ХОТЫН МЭРИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭНЭ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө гаргажээ. НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хэлэлцэх  хотын мэрийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг НИТХ-ын нэгдсэн чуулганаар батлуулах эсэхийг шийдэх юм. Тэрээр ирэх дөрвөн жилд нийслэлийн тулгамдсан асуудлаас гадна олон өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 60 мянган хүний суудалтай Төв цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулах, “Монгол наадам” үндэсний спорт цогцолборыг Хүй долоон худагт, Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулна гэжээ. Түүнчлэн хотын дагуул хотыг хөгжүүлэх хүрээнд Багануур дүүрэгт их, дээд сургуулиудын нэгдсэн хотхоны дэд бүтцийг барьж байгуулан зарим их, дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлнэ. Ингээд үйлдвэр, технологийн парк барих дэд бүтцийн судалгаа хийж байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Харин Налайх дүүрэгт барилгын материалын бөөний худал­даа­ны төв байгуулж, Нийслэлийн албан татварын тухай хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн барина гэв. Мөн төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа авахыг хориглож, төвөөс алслагдсан бүсийн иргэдэд үйлчлэх Аврах, гал унтраах анги байгуулж, барилга байгууламж барих зөвшөөрөл цуглуулах ажлыг төр хийдэг болно хэмээн олон өөрчлөлтийг 2013-2016 онд хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Т.Оюун

0 Сэтгэгдэл
Өнөө нураах байшингууд...
Хамгийн их уншсан