Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ӨВӨРХАНГАЙД МАХ БОЛОВСРУУЛАХ ШИНЭ ҮЙЛДВЭР НЭЭГДЛЭЭ

“Жаст Агро” ХХК нийгмийн өмнө хүлээсэн “Эргэлзээгүй эрүүл хүнс” үйлдвэрлэх хариуцлагаа улам бүр баталгаажуулж орон нутгийн хэрэглэгчиддээ хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод орчин үеийн техник технологиор бүрэн тоноглогдсон мал төхөөрөх, мах боловсруулах шинэ үйлдвэрийг барьж, 2012 оны 11-р сарын 08-ны өдөр ашиглалтанд орууллаа.
“Өвөрхангай Мах маркет” үйлдвэр нь өдөрт 150 толгой бод, 500 толгой бог төхөөрөх, 25 тн махыг гүн хөлдөөх, 1,000 тн мах хадгалах хөргөлттэй агуулахын хүчин чадалтайгаас гадна мал эмнэлгийн болон хими, микробиологийн шинжилгээг бүрэн хийх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий чанар ариун цэврийн лабораторитай. Тус үйлдвэр нь орон нутгаас 20 хүнийг тогтмол, 40 хүнийг улирлын чанартайгаар ажлын байраар ханган ажиллана.

“Жаст Агро” ХХК Нийслэлийн 2 дүүрэг, орон нутгийн 9 аймагт сүлжээ үйлдвэртэй бөгөөд шинээр ашиглалтанд оруулж буй энэхүү үйлдвэр нь тус компанийн 12 дахь үйлдвэр юм. Тус компани Улаанбаатар Мах маркет үйлдвэртээ Олон улсын хүнсний аюулгүй байдлын “Эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо” /НАССР/-г 2011 онд нэвтрүүлсэн нь Монголын махны аж үйлдвэрийн салбарт анхдагч байсан бөгөөд шинээр ашиглалтанд оруулж буй “Өвөрхангай Мах маркет” үйлдвэртээ ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний аюулгүй байдлын /НАССР/ тогтолцоог ойрын хугацаанд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

“ЖАСТ АГРО” ХХК
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан