Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ “Хүслэн 2026” хувцас загварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Баянзүрх дүүрэгт төлбөртэй зогсоол байгууллаа
Улаанбаатар хотод жил ирэх тусам автомашины тоо нэмэгдэж харин стандартад нийцсэн зогсоол дутгадаж байна. Гудамж талбайд машин тавьж болохоор бүхий л газар машин битүү дүүрчихсэн байдаг. Зориулалтын автозогсоол байхгүйгээс хэд хэдээрээ давхарлан зогсож , хаана л бол хаана бүр явган хүний зам  дээр ч тавих тохиолдол цөөнгүй. Гарц гарам гээд ер нь хаа тааралдсан газраа машинаа орхин явдаг үзэгдэл нийгмийн дунд ихээхэн бухимдалыг бий болгодог.
Энэ байдлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас автомашины нэгдсэн зогсоолыг байгууллаа. Цэргийн нэгдсэн эмнэлэгийн өмнө талбайг тохижуулан явган хүний зам, ногоон байгууламж зэргийг шийдэн өгч нийт 5700 м2талбайд 150 машин зогсох боломжтой зогсоолыг ашиглалтад орууллаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Нарны үүсгэл” ХХК гүйцэтгэгчээр ажиллажээ. Уг зогсоолын 2 талын жигүүрийн замыг далангаар өндөрлөж өргөсгөж өгсөн байна.  Энэ оны 6 дугаар сарын 27-ноос 9 сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэжээ. Нээлтийн ажиллагаанд дүүргийн удирдлагууд иргэдийн төлөөлөл оролцлоо. Цаашид ийм зогсоолыг хэд хэдэн байршилд байгуулахаар төлөвлөөд байгааюм байна. Төлбөрийн хувьд дүүргийн ИТХ-аар хэлэлцэж тогтоох аж.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан