Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 883 САЯ АМ.ДОЛЛАРААР БУУРЧЭЭ
Монгол Улсад сүүлийн жилүүдэд 12 гаруй тэрбум ам.доллар нэг жилд орж, гардаг болсон. Урьд нь 300-400 орчим сая ам.доллар л эргэлддэг байлаа. Манай улсын валютын урсгал ингэж огцом өсөх болсон шалтгаан нь уул уурхайтай холбоотой  юм. Алт, зэс, нефть, төмрийн хүдрийн томоохон ордуудаа ч ашиглах болсон. Ингээд манай эдийн засагт орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт үүнийг дагаад мөн л огцом өсч ирсэн. Тухайлбал, жилд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг болсон гэдэг.

Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос 883 сая ам.доллараар буюу 31 хувиар буурсан тооцоо гарчээ. Төв банкны эдийн засагчид гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь дэлхийн эдийн засгийн хямрал, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд өөрчлөлт гарсантай холбоотой гэж дүгнэсэн аж.  
Гадаадын хөрөнгө оруулалтын 60 орчим хувь нь уул уурхайн салбарт орж байгаа. Иймд тус салбарт нийт  зургаан тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн ч тооцоо бий. Цаашдаа ашигт малтмалын томоохон ордуудаа ашиглах тул хөрөнгө оруулалт улам нэмэгдэх тооцоо гарсан юм. 

Стратегийн орд газрууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох хууль батлагдсан. Энэ хуулиар Монголын тал 51 хувийг эзэмшинэ. Үүнээс болоод уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт багассан хэмээдэг. Гэтэл үүнийг уул уурхайн мэргэжилтнүүд үгүйсгэж  Ашигт малтмалын хууль шинэчлэгдэхийг л хүлээж буй  хэмээж байгаа.  
Ийнхүү уул уурхай  давамгайлах болсноор хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө буурсаар. Эдүгээ хөдөө аж ахуйн эдийн засгийн 23 хувийг бүрдүүлдэг болжээ.

Тус салбар өмнө нь 30 гаруй хувийг бүрдүүлж ирсэн. Өнөөдөр жилд орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын дөнгөж 2.7 хувь нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулагддаг судалгаа бий. Гэтэл уул уурхайн салбар нийт эдийн засгийн 34, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг болоод байна.  
Эдийн засагчид Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс илүү үр ашигтай зохистой хэмжээнд байлгах, уул уурхайгаас бусад эдийн засгийн салбараа дэмжих бодлого баримтлах ёстой хэмээн үздэг.
Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй, ашигт малтмалаа боловсруулах үйлдвэрлэл болон ажлын байр олноор бий болгох салбарт хөрөнгө оруулалт татах ёстой ажээ. Ингэснээр эдийн засгийн өсөлтөө хадгалах, тогтвортой байх үндэс бүрдэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан