Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, бид том төслийн дор тендер хулгайлж, ашиг сонирхлын зөрчил гаргаад байвал авлигыг уг үндсээр нь устгаж чадахгүй. УИХ-ын даргаар би сар ажиллахдаа нийтийн мэдээллийг шилэн болгосон. Би уриа лоозон ярьдаг биш эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзүүлж ажилладаг.

Манай засгийн газрын зорилго хувийн хэвшлийг дэмжих. Төр иргэндээ очиж үйлчилнэ, үр дүнгээ үзүүлнэ. Дүрэм засагладаг биш дата засагладаг болно. Төрийн албыг тайлангаас чөлөөлсөн нь эрх мэдлийг бууруулах арга юм. 

Би авлигын асуудал дээр О.Цогтгэрэл даргатай талцахгүй. Танайд ч манайд ч авлигыг өөгшүүлсэн нөхдүүд байна, О.Цогтгэрэл дарга хоёулаа нэг золбоотой ажиллая. Би төсөл гацаагч биш төслийг гарцыг гаргаж ирсэн. 

Хууль хяналтын байгууллага эцсийн цэгийг хатгатал би Туулын хурдны замын төслийг зогсоосон.  Иргэдийн дунд байгаа эргэлзээ тээнэгэлзлийг арилгахын тулд олон нийтийн хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Тэрнээс хөгжлийг том төслүүдээ дэмжинэ. Нэг юаны эргэлзээгүй болгож байж төслөө үргэлжлүүлнэ. 

Туулын хөвөөнд өссөн хүүхдийн хувьд  би Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан