Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Хүний хөгжил сан” нэг их наяд төгрөгийн өртэй
УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэх үед Хүний хөгжил сангийн төсвийн талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэзээ хэлэлцэх юм бэ. Хуулиа өөрчлөөгүй байж төсөв хэлэлцэх нь хууль зөрчиж байгаа юм биш үү.
Хүний хөгжил сангийн орлого, зарлага тодорхой байна гэж заасан. Гэтэл өнөөдөр тодорхойгүй байна. Үүнийг засч залруулахгүй юм уу. УИХ-ын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад 21 мянган төгрөг өгөх хуулийн төсөл санаачилсан. Засгийн газар дэмжих боломжгүй гэж үзсэн байна лээ. Яагаад дэмжихгүй гэж байгаа юм бэ гэсэн асуултад Сангийн сайд Ч.Улаан, Хүний хөгжил сангийн хуулийг санаачилж төсвийн тодотголтой өргөн барихад энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Хуулийг УИХ ойрын үед хэлэлцэх байх. Бид хүсэлтээ гаргасан байгаа. Хүний хөгжил сангаас иргэдэд тэгш хувь хүртээх зорилго байгаа. Гэвч тийм боломжгүй байгаа. Энэ сан нэг их наяд төгрөгийн алдагдалтай байгаа шүү дээ. Хууль бүрэн хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдээгүй байна. Энэ сангаас нэмж зарлага гаргах чадамжгүй байна. Тиймээс ирэх онд энэ сангийн нэр дээр нэмж өр тавихгүй байх тухай саналаа боловсруулсан байгаа.

Д.МӨНХ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан