ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ
Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
“Хүслэн 2026” хувцас загварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ
БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
Үнэт эдлэлүүд сорьцондоо хүрэхгүй байна

Стандартчилал, хэмжил зүйн газрын сорьцын хяналтын хэлтсээс Сүхбаатар дүүрэг дэх 30 гаруй үнэт эдлэлийн дэлгүүрт шалгалт хийжээ. Нийт 1630 ширхэг алт, 1270 ширхэг мөнгөн эдлэлд сорьцын шинжилгээ хийхэд цөөнгүй зөрчил илэрчээ. Үнэт металлын сорьц тогтоох лабораторын шинжилгээний дүнгээс үзэхэд иргэн Батболдын 16, Баярмаагийн 18 ширхэг гинж, 14 ширхэг бөгж гэхчлэн 203 ширхэг алтан эдлэл байвал зохих 585 сорьцдоо хүрэхгүй буюу 560.49-580.90 хүртэл хэмжээтэй байжээ. Иргэн Баярмаа, Баттөгс нарын зарим эдлэлийг давтан шинжилгээнд оруулсан боловч 585 гэсэн сорьцдоо хүрэхгүй байгаа нь батлагджээ. Эдгээр үнэт эдлэлийг БНСУ-д үйлдвэрлэсэн гэх боловч үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй учраас хаана үйлдвэрлэснийг тогтоох боломжгүй аж. Гэхдээ дээрх үнэт эдлэлийн дийлэнх нь алтан гинж байгаа учраас Солонгос үнэт эдлэл худалдан авахдаа сайтар хяналт тавьж, зөв сонгож авахыг анхаарууллаа. Алтан эдлэлийн 585, мөнгөн эдлэл дээрх 925 гэсэн цифрүүд БНХАУ-д захын дэлгүүрт зарагдаж байдаг тул хэн ч, юун дээр ч дарсан байж болно гэдгийг албаныхан анхааруулж байна. Цаашдаа дотоодын үйлдвэрлэгчдийн болон импортоор орж ирсэн сорьцын баталгаагүй эдлэлийг шалган, сорьц тогтоосны үндсэнд лазерийн туяагаар сорьцын баталгааны тэмдэг дарахаар болжээ. Энэ тэмдэг нь бүтээгдэхүүнд ямар нэг гэмтэл учруулахгүй, тод гардаг онцлогтой тул импортын алтан эдлэлд шошго зүүхгүй боллоо.

0 Сэтгэгдэл