“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ХАЗААРЛАХ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Засгийн газар инфляцыг барихын тулд гол нэрийн бүтээгдхүүний үнийг тогтвортой байлгах тухай дорвитой арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Тэр дагуу Засгийн газар, Монголбанк хамтран таван чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллах боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар энэ асуудлаар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нефть шатахуун, мах, махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, гурил, барилгын материал гэсэн гол нэрийн барааны үнийг тогтвортой барихын тулд эдгээр барааны үнийн огцом өсөлтөд шууд нөлөөлдөг тээврийн зардлыг бууруулах, орон сууцны үнийг огцом өсгөхгүй байлгахад чиглэсэн олон талт ажил багтсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрүүд тус тусдаа хэрэгжүүлэх механизмтай, үнийн огцом өсөлт үүсгэдэг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах зах зээлийн зохицуулалттай байх гэнэ. Асуудлуудыг уян хатан шийдвэрлэх мөнгөний зохистой бодлогыг Монголбанк баримталж, хувийн хэвшлийн холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Зах зээл дээрх гол оролцогч болох хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд мөнгөний бодлогоор дэмжлэг үзүүлэх, эрсдэлтэй цэгүүдэд төрөөс зохицуулалт хийх, шат дамжлагыг хөнгөвчилж, зардлыг бууруулах, зарим чухал цэг дээр хяналтыг чангатгах гэх мэт олон талт ажлыг хэрэгжүүлнэ. Ингэснээр илт мэдрэгдэх үр дүн харагдана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Засгийн газар инфляцыг барихын тулд гол нэрийн бүтээгдхүүний үнийг тогтвортой байлгах тухай дорвитой арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Тэр дагуу Засгийн газар, Монголбанк хамтран таван чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллах боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар энэ асуудлаар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.Нефть шатахуун, мах, махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, гурил, барилгын материал гэсэн гол нэрийн барааны үнийг тогтвортой барихын тулд эдгээр барааны үнийн огцом өсөлтөд шууд нөлөөлдөг тээврийн зардлыг бууруулах, орон сууцны үнийг огцом өсгөхгүй байлгахад чиглэсэн олон талт ажил багтсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрүүд тус тусдаа хэрэгжүүлэх механизмтай, үнийн огцом өсөлт үүсгэдэг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах зах зээлийн зохицуулалттай байх гэнэ. Асуудлуудыг уян хатан шийдвэрлэх мөнгөний зохистой бодлогыг Монголбанк баримталж, хувийн хэвшлийн холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Зах зээл дээрх гол оролцогч болох хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд мөнгөний бодлогоор дэмжлэг үзүүлэх, эрсдэлтэй цэгүүдэд төрөөс зохицуулалт хийх, шат дамжлагыг хөнгөвчилж, зардлыг бууруулах, зарим чухал цэг дээр хяналтыг чангатгах гэх мэт олон талт ажлыг хэрэгжүүлнэ. Ингэснээр илт мэдрэгдэх үр дүн харагдана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл























