“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Далай лам монголчуудад зориулан ном айлдана
Монголын бурханы шашины гурван зулын нэг Ламын гэгээний найм дахь дүр Данзанжамбалчойжишинэн Өмнөд Энэтхэгт дахь Гоман дацанд шавилан суралцаж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн онд Далай багшид бараалхах үеэрээ монголчуудад зориулан тусгайлан ном айлдаж өгөхийг айлтгасан юм. Далай багш энэхүү айлтгалыг нь баяртай хүлээн аваад "Би Монголд ойр ойрхон очиж чаддаггүй, очсон ч цөөн хоногоор очдог. Япон, Солонгос, Бирм, Орос, зэрэг улсын сүсэгтнүүд надад айлтгаж аваад энд ирж номонд сууж байна. Түүнтэй адил монголчууд маань Ламын гэгээний айлтгасанаар энд Дарамсалад хүрээд ирвэл 3-4 хоногоор ном айлдаж болно. Ер нь, номын жинхэнэ утга болсон хоосон чанар асран нигүүлсэхүйд анхааран авлага ажиглан шинжлэл хийлгүйгээр Жигжид, Сандуй, Дэмчиг хичнээн уншивч үлгэрлэвэл тосгүй зуурсан замбаа адил бутарна” хэмээн айлдаж байсан юм.
Ийнхүү монголчууд өөрсдийн өөрсдийн номын өдөртэй болж байгаа бөгөөд энэхүү сүнчээ айлдварын номын болон өдрийн тов нь гарчээ. Ирэх сарын 20-22 өдрүүдэд Далай багш Дарамсала хотод монголчуудад зориулан “Сэржи ян шүн” буюу Бодь мөрийн зэргийн хөтөлбөр тунгаамал алт болон Очирваанийн ван хайрлахаар болжээ. Далай багшийн энэхүү номонд явах монголчуудад зориулан МИАТ компани шууд нислэг гаргаж байгаа аж.
Монголын бурханы шашины гурван зулын нэг Ламын гэгээний найм дахь дүр Данзанжамбалчойжишинэн Өмнөд Энэтхэгт дахь Гоман дацанд шавилан суралцаж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн онд Далай багшид бараалхах үеэрээ монголчуудад зориулан тусгайлан ном айлдаж өгөхийг айлтгасан юм. Далай багш энэхүү айлтгалыг нь баяртай хүлээн аваад "Би Монголд ойр ойрхон очиж чаддаггүй, очсон ч цөөн хоногоор очдог. Япон, Солонгос, Бирм, Орос, зэрэг улсын сүсэгтнүүд надад айлтгаж аваад энд ирж номонд сууж байна. Түүнтэй адил монголчууд маань Ламын гэгээний айлтгасанаар энд Дарамсалад хүрээд ирвэл 3-4 хоногоор ном айлдаж болно. Ер нь, номын жинхэнэ утга болсон хоосон чанар асран нигүүлсэхүйд анхааран авлага ажиглан шинжлэл хийлгүйгээр Жигжид, Сандуй, Дэмчиг хичнээн уншивч үлгэрлэвэл тосгүй зуурсан замбаа адил бутарна” хэмээн айлдаж байсан юм. Ийнхүү монголчууд өөрсдийн өөрсдийн номын өдөртэй болж байгаа бөгөөд энэхүү сүнчээ айлдварын номын болон өдрийн тов нь гарчээ. Ирэх сарын 20-22 өдрүүдэд Далай багш Дарамсала хотод монголчуудад зориулан “Сэржи ян шүн” буюу Бодь мөрийн зэргийн хөтөлбөр тунгаамал алт болон Очирваанийн ван хайрлахаар болжээ. Далай багшийн энэхүү номонд явах монголчуудад зориулан МИАТ компани шууд нислэг гаргаж байгаа аж.
0 Сэтгэгдэл























