Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
СЕКУНДЭЭР ТӨЛБӨРӨӨ ТООЦОХ ХУГАЦААГ СУНГАЛАА
Ирэх сарын 1-нээс эхлэн үүрэн телефоны опе­раторууд нэг минутаас дотогш ярианы тарифийг секун­дээр тооцох, дараа төлбөрт үйлчилгээний барь­цаа төлбөрт хүү тооцож хэ­рэг­лэгчдэд өгөхийг үйл ажиллагаандаа мөрдөж ажил­­­­­­­лахыг ШӨХТГ-аас санал болгосон. Үүрэн телефоны ком­паниуд, Харилцаа хол­бооны зохицуулах хороо, Мэ­дээлэл, шуудан, харилцаа холбооны газар, Шударга өр­сөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан удаа дараа уулзсаны эцэст өчигдөр нэгдсэн нэг шийдэлд хүрчээ. Ирэх оны гу­равдугаар сарын 1-нээс эхлэн та секундээр төлбөрөө төлдөг болно.
Чухам ирэх оны гуравдугаар сарыг хүлээх хэрэгтэй болсон нь техник, тех­нологийн бэлтгэл ажил, ши­нэчлэлтэй холбоотой аж. ШӨХТГ-ын дарга О.Магнай  “Өмнөх дарга нар үүнийг эрт­хэн шийдсэн бол бид ирэх оныг хүлээхгүй байсан. Гэх­дээ бид үүрэн телефоны ком­паниудад баярлалаа гэж хэ­лэх ёстой. Өөрсдийн эрс­дэ­лээ тооцоолохоос гадна, хэ­­рэг­лэгчдийн эрх ашгийг бо­­дож байгаад бид бүхэн баяр­тай байна” гэв.  Энэ аргачлалыг дэлхийд цөөхөн оронд хэрэглэдэг юм байна. Ази­даа туршлага болохуйц Япон улс энэ аргачлалыг 2003 оноос хэрэглэж эхэлсэн бол өдгөө дэлхийд жи­шиг болтлоо хөгжжээ. Да­раа төлбөрт хэрэглэгчдэд дуул­гах баяртай мэдээ байна. Барьцаа мөнгө болоод ярианы тарифаас тодорхой хэмжээний хувийг бууруулахаар болжээ. Барь­цаа мөнгөний тодорхой хувийг яриа болон төлбөрт нь шингээдэг зарчим руу ч шилжихээр ярилцаж байгаа гэдгийг “Мобиком” компанийн гүйцэтгэх захирал Р.Арвинцогт ярьсан юм. Тэрээр “Барьцаа төлбө­рийг “Мобиком” компа­нийн зүгээс бууруулах бүрэн боломжтой. Бид эхний ээл­жинд тухайн хэрэглэгчийн төл­­­­бөрийн түүхийг судлах бол­но.
Хугацаандаа төлбөрөө төлдөг, итгэлтэй гэж үзсэн хэ­рэг­лэгчдэдээ барьцааны төл­бөрийг бүрэн болон хэсэг­чилсэн хэлбэрээр чөлөөлнө. Үүний тулд тухайн хүн цахим үнэмлэхтэй байх шаард­лагатай” гэв. Мөн “Мобиком” компани 2200 дугаарын утсаар секун­дээр тооцох үйлчилгээ бо­лоод барьцаа төлбөрийн хөн­­­гөлөлттэй холбоотой асууд­­лаар мэдээлэл өгөхөөр бол­­жээ. Бусад компанийн ту­хайд ямаршуухан арга хэм­жээ авах нь тодорхойгүй бай­­­­­­­­­­­­­гаа бололтой ямар нэгэн ам гарсангүй.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
hudlaa sdanuud
Хамгийн их уншсан