Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
ОХУ-ын хилээр шинэ журмаар нэвтэрнэ

Оросын Холбооны Улсын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн Казакстан, Монгол Улсын иргэдийг 2025 оны 06 дугаар сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, та ОХУ-д зорчих гэж байгаа бол дараах зүйлд анхаарах хэрэгтэй.

1.ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликейшнийг гар утсандаа суулгаж, дараах мэдээллийг бүртгүүлнэ:

-Овог нэр, төрсөн он, сар, өдөр;
-Паспортын мэдээлэл;
-Зорчих өдөр, байршил;
-Цээж зураг оруулах;
-Эмнэлгийн даатгал хавсаргах;

Ингээд бүртгэл амжилттай болсны дараа танд QR код олгогдох аж.

Хэрэв тухайн QR-ийг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй байна.

2.Энэхүү бүртгэлийг дараах хүмүүс бүртгэл хийхгүй байж болно. Үүнд ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд, тус улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөл бүхий иргэд, ОХУ-ын улсад нэвтрэх бүх төрлийн визтэй иргэд, 6-гаас доош насны хүүхэд.

3. Мөн ОХУ-д зорчих гэж буй иргэд дараах зүйлд анхаарах хэрэгтэй. Олон нийтийн цахим сүлжээнд Украины далбаа, дайны эсрэг пост, хаштаг, лайк, коммент гэх мэт зүйлс ашигласан бол цахим сүлжээг түр хаах, цахим сүлжээнд байршуулсан улс төр, дайны сэдэвтэй пост, зураг байршуулсан бол устгах шаардлагатайг анхааруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан