Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
“1 Төгрөг” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас “1 Төгрөг” 1 унцын алт болон мөнгөн дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа.Монголбанк нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Улс орны түүхэн онцгой чухал үйл явдал, тэмдэглэлт ойг тохиолдуулан Улсын Их Хурлаар батлагдсан сэдвийн хүрээнд дурсгалын зоос гаргадаг. 2025 онд үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан 1925 оны гүйлгээний зоосон болон цаасан мөнгөн тэмдэгтийн загвараар дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа.

Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн түүх нь Монголын эзэнт гүрний үед холбогдох Их бага хаадын алт, мөнгө, зэс зоос болон мөнгөн дэвсгэрт, XVII-XX зууны эхэн үеийн Монголчуудын оюуны болоод эдийн соёлыг илэрхийлэх эд хэрэглэгдэхүүн болох цай, ембүүгээс эхлэлтэй бөгөөд 1921 онд Богд хааны зарлигаар “Бага болзоот” нэртэй улсын зээллэгээг 6 сарын хугацаатай гаргасан нь 1923 он хүртэл мөнгөн тэмдэгтийн үүргийг гүйцэтгэж байв. Мөн Ардын засгийн газраас монгол долларын дэвсгэрт буюу “Данзангийн доллар”-ыг 1921, 1922 онд хэвлүүлсэн.1924 онд Монголбанк буюу Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Банк үүсгэн байгуулагдаж, 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 900 сорьцтой цагаан мөнгө, 18 граммын жинтэй “Нэг төгрөг”-ийн зоосон мөнгөн тэмдэгт болон 7 төрлийн цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргасан байна. Аливаа үндэстний мөнгөн тэмдэгт нь тухайн улсын ёс заншил, бахархал, хөгжлийг өгүүлсэн байдаг бөгөөд 100 жилийн тэртээ Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт Төгрөгийг гүйлгээнд гаргасан нь санхүү, төлбөрийн хэрэгслийн түүхэнд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан “1 Төгрөг” дурсгалын зоосыг смартминтинг ултра хай рилийф (smartminting ultra high relief) технологиор, 1 унц буюу 31.1 гр жинтэй, 33 мм диаметртай, 999.9 сорьцтой цагаан мөнгө болон алтаар үйлдвэрлүүлэн худалдаанд гаргаж байна.Мөн Монголбанканд залуучууд, хүүхдүүдэд мөнгөн тэмдэгтийн талаар мэдлэг мэдээлэл олгох зорилготой шинэ танхим нээгдлээ. Энэхүү “Төгрөг 100” үзэсгэлэнгийн танхимд мөнгөн тэмдэгтийн тоног төхөөрөмж, зоос, мөнгөн тэмдэгтийн хэв, мөнгөний нууцлал, алтны жин, 1925 оны үнэн сонин зэрэг эд зүйлсийг дэглэсэн.Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.

 

 

 

1 Сэтгэгдэл
Unlock the future of productivity and creativity with https://keysellers.com/ — your go-to hub for premium software and AI tools at unbeatable prices. Supercharge your workflow with the latest Windows 11 Pro, Office 2024, and the full Adobe Master Collection 2024. Dive into the AI revolution with ChatGPT Plus (now available cheap and with exclusive lifetime deals), Perplexity, Claude 3, MidJourney, Blackbox AI, ElevenLabs AI voice tools, and more. Get lifetime access to essentials like Google Drive unlimited storage, Busuu lifetime, IPTV subscriptions, Canva Pro, CorelDRAW, Runway ML, Otter. ai, Super Grok, DeepL, VidIQ Boost, Rytr, Leonardo. ai, Jenni AI, Doodly Premium, GPTZero, SciSpace, Paperpal. ai, CursorAI, You. com, Elicit, Replit, GitHub Enterprise, and many others. With instant delivery, genuine licenses, and unbeatable offers, https://keysellers.com/ helps you save more while unlocking more. Whether you're a creator, professional, student, or entrepreneur — the smartest tools in the game are just one click away!
Хамгийн их уншсан