Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана

Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн эхний шатанд долоон улсын 27 оролцогч оролцож, материалаа ирүүлсэн талаар дөрөвдүгээр сард мэдээлж байв. Метротой болох төсөвт өртөг нь 8,174,309,100,000/Найман их наяд гаруй/төгрөг бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгөөс гаргана. Харин дараагийн шатны тендерийг хэзээ зарлах тухайд НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс "Улаанбаатар метро төслийн нээлттэй тендерийн хоёрдугаар үе шатыг 27 оролцогч дунд зарлахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа"-г мэдээллээ. Одоогийн байдлаар метро төслийн санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлд олон улсын байгууллагуудтай хэлэлцээ хийх, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг олон улсын зөвлөхүүдийн хамт боловсруулах ажлыг эхлүүлж, нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Метро төслийн төсөв 1.3 тэрбум ам.доллар байсан бол ТЭЗҮ-ээрээ 2.4 тэрбум ам.доллар болж нэмэгдэж, үүний 15%-ийг нийслэлээс, үлдсэн санхүүжилтийг олон улсын зах зээлээс босгох гэнэ. Эхний шатны тендерт Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад зэрэг долоон улсын 27 ААН оролцох хүсэлтээ илэрхийлж, материалаа ирүүлжээ. Эдгээрийн Д.ЯНЖИНДУЛАМ, IKON.MN 1 ЦАГ 12 МИНУТЫН ӨМНӨ 6/6/25, 9:49 AM “Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана“ https://ikon.mn/n/3far 1/3 дийлэнх буюу 11 нь Хятад, найм нь Өмнөд Солонгос, гурав нь манай улсын компани байна. Найман их наяд төгрөгөөр Улаанбаатар хотын метрог барих нэгдүгээр шатны тендерт хүсэлтээ ирүүлсэн гадаад, дотоодын 27 компани: 1. China railway 20 th Burrau Croup Co. Ltd 2. China Second Metallurgu Croup Co. Ltd 3. LS electic Co. Ltd 4. Poly Changde Engineering Co. Ltd 5. Hyundai Rotern Company 6. CRRS Dalian Co. Ltd 7. Акционерное общество "Дороги и Мосты" 8. Power construction corporation of China Co. Ltd 9. Макс рөүд ХХК 10. Dawonsys Co. Ltd 11. Samsung C and T Corporation 12. Larsen and Toubro Limited 13. Арж Капитал ХХК 14. STraffic Co. Ltd 15. Kolan Global Corporation 16. Ilsung Construction Co. Ltd 17. China Railway Group Limited 18. Чайна Гэжуба Групп Лимитед компани 19. Daeati Co. Ltd 20. Си Эм И Си инженеринг ХХК 21. ALSTOM Transport SA 22. Norinco international Cooperation 23. Woojin Industral Systems Co. Ltd 24. China first highway Engineering Company Limited 25. China state Construction Engineering Corp. Ltd 26. Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК 27. Shandong Luqiao Group Co. Ltd компани 6/6/25, 9:49 AM “Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана“ https://ikon.mn/n/3far 2/3 Улаанбаатар хотын метро нь Толгойтоос Амгалан чиглэлд нийт 15 өртөөтэй, нэг депо бүхий 19.4 км, цагт 17,200 зорчигч тээвэрлэхээр тооцоолжээ. Ингэснээр авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10%, дундаж хурд 18%-аар өсөж, иргэд автобусаар 45 минутад явах зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдээд зогсохгүй өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөллийг үзүүлэх үр дүн шинэчилсэн ТЭЗҮ-ээр гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан