Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилноШинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно

Монгол Улсын 32 дахь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-ны өдөр огцров.
     
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох хуультай. Энэ хугацаа ирэх сарын 3-ны өдөр дуусна. Тэгэхээр Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд наадмын өмнө томилогдох нь.   
 
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж заасан. Шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуульд заасны дагуу томилно.

Хэрэв 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий  сайдыг томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана.  

Дараагийн Засгийн газрыг бүрдүүлж, сайд нарыг нь ажилд томилох хүртэл одоогийн сайд нар ажлаа хийнэ. Ерөнхий сайдыг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр орлож, төрийн ажлыг цалгардуулахгүй явуулах үүрэгтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх баригч нам болох МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд байв. Дараагийн Ерөнхий сайдыг МАН-ын УЗ-өөс Бага хурлын гишүүдэд танилцуулна. Мөн МАН-ын бага хурлын үеэр заалнаас буюу оролцогч хүсвэл хэн нэгнийг намын дарга бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхтэй юм.

Өнөөдрийн байдлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Шадар сайд С.Амарсайхан, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэрс дараагийн Засгийн газрын тэргүүнд яригдаж байна.                 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан