Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Товчлуур дараад л авдар пиво үнэгүй аваарай


Сүүлийн үед фэйсбүүкээр сурталчилгаа хийдэг моод газар авч байна. Байс хийгээд л Like & Share хийгээд өгөөч гэсэн гуйлга тасарсангүй. Гэхдээ тэр нь “Та ердөө товчлуур дараад л авдар пиво үнэгүй авах боломжтой!” гэсэн гарчиг бүхий шар айрагны сурталчилгаа. Уг нь согтууруулах ундааг сурталчлахыг хуулиар хориглоогүй биш билүү. Гэтэл “Zebra International Distribution” компани фэйсбүүк хэрэглэгчдийн дунд урамшуулалт уралдааныг зарлаж залуусыг уруу татах болов. Залуус гэдгийн учир нь өнөөдөр Монголд бүртэглтэй байгаа 300 мянга гаруй фэйсбүүк хэрэглэгчдийн дийлэнх нь 13-24 насныхан байдаг.

Уралдааных нь дүрмэнд хүүхдүүдийн дунд шар айрагныхаа зургыг share хийн өөрийн профайлд байрлуулна түүнийгээ найз нөхдөөрөө эсвэл дурын фэйсбүүк хэрэглэгчийн тусламжтайгаар дахин share хийлгүүлнэ гэжээ.
Тэгээд like, share ийн тоогоор шалгаруулалтыг хийх гэнэ. Хамгийн аюултай нь шагнал нь согтууруулах ундаагаар угжих. Тэгэх тэгэхдээ авдар авдараар нь өгөх юм гэнэ.

Саяхан л архи согтууруулах ундааг сурталчлахыг эсэргүүцээд байсан О.Магнай, Архины эсрэг хууль батлуулахаар зүтгээд байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга нар бас л фэйсбүүктэй дээ. Тэд энэ сурталчилгааг хараагүй юм шиг өнгөрөөд байна уу даа.


АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/


Архидан согтуурахтай хийх тэмцэл 9 дүгээр зүйл.
Архидан согтуурахын эсрэг сурталчилгаа


9.1. Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соѐл, боловсролын байгууллага бүх төрлийн сурталчилгаа явуулах үүрэгтэй.

9.2. Дараахь хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно:
9.2.1. согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах;
9.2.2.энэ хуулийн 7.3.2-т заасан этгээдэд согтууруулах ундаа хэрэглэхийг зааж сургах;
9.2.3.согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь өөрийн аж ахуйн нэгжийн нэртэй ижил нэрээр нэрлэсэн согтууруулах ундаа үйлдвэрлэх;
9.2.4.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт эрхэлдэг, согтууруулах ундаа борлуулдаг хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах,
нэрийг нь олонд таниулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор соѐл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;
9.2.5.эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны зураг, нэр, тэмдэг хэрэглэх;
9.2.6.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах. /Дээрхи 9.2 дахь хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.2.7.Зар сурталчилгааны тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг явуулах.
/Энэ хэсгийг 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.3. Согтууруулах ундааны зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг сурталчилгааг ивээн тэтгэж болно. /Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

0 Сэтгэгдэл
Архи пивийг бүрмөсөн хориглоосой, орой үдэш ч амгалан тайван явж болохгүй хаас айгүй согтуучууд.
ЗАЙЛЦЫН ЛАЛРУУДЫГ ӨӨРДӨД НЬ ЦУТГААД ӨГӨХ ЮМСАН
зайл зайл муу гадаадын гар хөл болж монголчуудаа хорлож байж
харин тх
Энэ одоо монголчуудыг пивонд живүүлэх гэж байж яасан шартай хэрүүлч нөхөр вэ ккк үхэх нь ээ
харин тх
Таны сайт ямар олон үгтэй юм бэ ? Хүүхдүүдэд юу гээд л өгч байхав дэ. мэдээж 21-с дээш насныхан л үүнийг авч байгаа шүүдээ .. Тэнэг малаа
фэйс бүүкэд залуусаас илүүх хүүхдүүд байдаг тэд шууд хараад л юмыг тусгаж авдаг насан дээрээ байгаа шүү дээ найзаа
21 nasnaas deesh gj bga bizdee zaluuchuud maani uhamsartai bhdl bloosjhdee
фэйс бүүкэд залуусаас илүүх хүүхдүүд байдаг тэд шууд хараад л юмыг тусгаж авдаг насан дээрээ байгаа шүү дээ найзаа
САЙХАН ЮМ СУРТАЛЧИЛЖ БАЙГААМ ШИГ УУЖ ИДЭХДЭЭ УУРГЫН МОРЬ ШИГ ДУРАКУУД БАЙХ ЮМ АА
Хамгийн их уншсан