Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
НАРНЫ ГҮҮР МАРГААШ АШИГЛАЛТАД ОРНО
Нарны гүүр энэ сарын 17-нд ашиглалтад орж нийслэл хотод нэгэн өнгө нэмэх боллоо. Манайхан зам барилгын ажил хийхэд  хугацаандаа ашиглалтад оруулахгүй энэ нь  болохгүй тэр нь бүтэхгүй нь гээд л бөөн зовлон тоочож хэд гурван хоногоор хойшлуулдаг.  Харин Япон улсын мэргэжилтнүүд зам барилгын ажлыг хэрхэн хийдэг болохыг бэлхнээ харуулаад өглөө. Гүүрийн бэлтгэл ажлыг  2010 оны зургадугаар сараас эхэлсэн.  “ JFE инженеринг” корпорац гүүрийн төмөр хийцийг гүйцэтгэсэн бол туслан гүйцэтгэгч компаниудаа Монголоос  сонгосон юм. Энэ туслан гүйцэтгэгч нарын нэг “Улаанбаатар барилга” компани газар шороо, бетон хийц далангийн ажил  хийжээ.  Энэ талаар “Улаанбаатар барилга” компанийн ерөнхий захирал Б.Жүгдэр “Гүүр болон замын асфальтан хучилтыг “Ялгуусан” ХХК,  замын гэрэлтүүлгийг “Гэгээн цайдам” ХХК,  хэвтээ тэмдэглэгээг “Мегастраку”  ХХК гээд Монголын компани дөрвөн туслан гүйцэтгэгчээр ажилласан.  Харин манай  компани  2.6 орчим тэрбум төгрөгийн барилгын ажил хийлээ” хэмээн ярьсан.  
Тэгвэл одоо гүүрийн эргэн тойрныг  цэвэрлэх, цэцэрлэгжүүлж  мод тарих  зэрэг  тохижилтын ажил үлдээд байгаа аж. Энэ замын нийт  урт  1.7 км, төмөр зам дээгүүр тавьсан гүүр нь 262 метр урт  юм. Гүүр ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөө, Гурвалжингийн гүүрийн ачааллыг багасгаж, нийслэлийн авто замын түгжрэлийг  бууруулах   ач холбогдолтой.
Гүүр  энэ оны арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байсан. Гэвч Улаанбаатарын замын ачааллаас шалтгаалан төр засгийн зүгээс гүүрийн ашиглалтад орох хугацааг наашлуулах санал тавьж хоёр улсын Засгийн газар хэлэлцээд тохирсон  хугацаанаас нэг сарын өмнө ашиглалтад оруулж буй нь энэ юм.
Энэ бол үйдвэрлэлийн районыг нийслэлийн төвтэй холбож байгаа. Хоногт гучин мянга орчим машин зорчих хүчин чадалтай, ачаалал даах чадвартай өндөр даацын гүүр гэж хэлж болно.  Хамгийн гол нь хүнд даацын автомашин явах зориулалттай аж. Япон нөхдийн ярьж буйгаар 25 жилийн хугацаанд ямар нэг засвар хийх шаардлагагүй  төмөр гүүрэнд 100 жилийн баталгаа өгч байгаа.  Нөгөө талаас  “Нарны гүүр” ашиглалтад орсноор  Энхтайваны гүүрний ачааллыг 25-30 хувь бууруулна.  Уг гүүрийг барихад  “Улаанбаатар барилга” ХХК-ийн 150-200 үндсэн ажилчид ажилласан бөгөөд Японы талаас инженерүүдээс өөр ажилчид оролцоогүй аж. Гүүр нийт 3.8 тэрбум йенийн өртгөөр бослоо.
Б.Мишээл
0 Сэтгэгдэл
thank you japs
Хамгийн их уншсан