Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН НЭМЭГДЭХ НЬ
Нефть боловсруулах явцад маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Эдгээрээс бензин, дизель түлш, шингэрүүлсэн нүүрстөрөгчийн хий, керосин, тосолгооны материалыг үндсэн бүтээгдэхүүн гэдэг. Манай улс нефть боловсруулалтын бүх л үндсэн бүтээгдэхүүнээ Оросоос экспортлон оруулж ирдэг. Тийм ч болохоор бензиний үнэ нэмэгдэх эсэхийг хойд хөршийн экспортын татварын хэмжээ үндсэндээ зохицуулдаг гэхэд болно.

Сүүлийн үед энэ татвар сардаа огцом биш ч гэлээ тогтмол нэмэгдсээр байна. Энэ удаад ч аравдугаар сарын 1-нээс газрын тос болон түүний бүтээгдэхүүний экспортын татвараа нэмэх болсноо ОХУ-ын Засгийн газар албан ёсоор мэдэгдэв. Орос нефть ба нефтийн бүтээгдэхүүний экспортын татварыг тогтоох шинэ загварыг 2011 оны аравдугаар сараас эхлэн мөрдөж байгаа юм. Энэ загварын дагуу татвар нь тонн нефтийн үнэ 182,5 ам.доллар ба зах зээл дээрх бодит үнэ хоорондын ялгаа 60 хувь байх ёстой. Өөрөөр хэлбэл, нефтийн бүтээгдэхүүний татвар нь газрын тосны татварын 66 хувь байх ч бензиний экспортын татвар 90 хувь байх ёстой. Энэ загварын дагуу ирэх сараас эхлэн нэг тонн нефтийн үнэ 18,8 ам.доллараар нэмэгдэж, тонн 210,1 ам.доллар болно. Харин нефтийн бүтээгдэхүүний нэгдсэн татвар нь 16,5 ам.доллараар нэмэгдэж, 176,4 ам.доллар болох аж. Экспортын бензиний өндөржүүлсэн татвар нь 22,6 ам.доллараар нэмэгдэж, тонн нь 377 ам.доллар болох нь. Тэгэхээр нэг тонн дизель түлшний экспортын татвар тонн бензиний экспортын татвартай харьцуулахад арай бага нэмэгдэх аж. Манай шатахуун импортлогч компаниуд энэхүү ээлжит нэмэлтийн дараагаар та бидэнд түгээдэг төрөл бүрийн шатахууныхаа үнийг хэрхэн нэмэх нь тодорхойгүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан