Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Эрдэнэс Таван Толгой компани 50 тэрбумын өртэй
“Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Б.Энэбишээс дараахь асуултад хариу авлаа.
 

-Эрдэнэс Таван Толгой компани хэдэн төгрөгийн өртэй вэ?
-50 тэрбум төгрөг. Гэхдээ үүнийг барагдуулах боломж нь бүрэн бий.
-Хувьцааг 933 төгрөгөөр үнэлсэн нь хөрөнгийн биржид арилжаа хийх боломжгүй болгож байна гэлээ. Тэгвэл та бүхэн баримжаагаар үнэлгээ хэлж болох уу?
-Бид өмнө нь гурван мөнгө гэж үнэлгээгээ оруулсан боловч дэмжигдээгүй.
-Өнөөдөр “Чалко”-д нүүрсээ хэдээр зарж байна вэ?
-66 ам.доллараар.
-Сая “Эрдэнэс Таван толгой” компаниас орж ирэх 937 тэрбум төгрөг орж ирээгүй учраас төсвийн тодотгол хийсэн. Энэ мөнгө яагаад тооцоолсны дагуу орж ирээгүй, яаж олно гэж төлөвлөж байсан юм бэ?
-УИХ, Засгийн газар манай компанид мөнгө олох үүрэг өгөхдөө боломжтой эсэхийг биднээс хэзээ ч асуудаггүй. Гэнэт л ол гээд шийдчихдэг. Энэ мөнгийг олох боломжийг хэзээ ч харгалзан үздэггүй. Тэгээд ч Төсвийн тухай хуульд 937 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Таван толгой”-гоос оруулж ирнэ гэж нэг ч өгүүлбэр оруулаагүй. Энэ мөнгийг Төрийн өмчийн хороо олох ёстой байсан. Тэд объект хувьчлаад олсон ч болох л байсан. Бас “Чалко”-той яагаад гэрээ байгуулсан юм бэ гэж асуудаг. Засгийн газар “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг тараах гээд байна. Яаралтай их мөнгө ол гэсэн. Олон компанид хандсан боловч “Чалко” шиг урьдчилгаа мөнгө их хэмжээгээр өгөх компани олдоогүй юм.
-“Энержи Ресурс” танай компани хоёр хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ. “Энержи Ресурс” танай компаниас илүү хурдан хугацаанд дэд бүтцээ хөгжүүлчихсэн. Хэрвээ танайх үнэхээр дэд бүтцээ хөгжүүлж дийлэхгүй байсан юм бол “Энержи Ресурс”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж болдоггүй юм уу?
-“Энержи Ресурс” компани бүх талаараа манайхаас илүү хөгжилтэй. Бид тэднээс суралцдаг. Шаардлагатай үед тэдний мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулдаг. Хамтрах эсэх нь бидний мэдлээс хэтэрчихсэн зүйл. Энэ шийдвэрийг Засгийн газар, УИХ гаргах ёстой. 

Б.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан