Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭЛ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн мах бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 12,5 мянган тонн мах нөөцөлжээ. 

Өнгөрсөн жил зуншлага сайн байсантай холбоотойгоор махны чанар, өнгө үзэмж сайн байна. Чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг, сум, багаас бэлтгэх шаардлагыг онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байна. 

Нөөцийн махны худалдааг ирэх 3 дугаар сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан