Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Олон улсын стандартуудыг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа цахимд шилжүүлэв

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас аймгийн удирдлагуудад 2021 онд хийсэн ажил, үр дүнгийн талаар танилцууллаа.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд Засгийн газар, УОК, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулж, 31 арга хэмжээ төлөвлөн 92 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн ажилласан. Мөн техник, тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах, чадавхжуулах хэрэгжүүлэх зорилтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартуудыг үйл ажиллагаандаа  нэвтрүүллээ. Олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр гамшиг, ослын дуудлага 3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Онцгой байдлын газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх зарим үйлчилгээ буюу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гаргуулах хүсэлтийг e-Mongolia цахим бүртгэлийн системээр хүлээн авдаг болсон зэрэг томоохон ажлуудыг өрнүүлсэн гэдгээ танилцууллаа.

Тайлангийн хэлэлцүүлгийн үеэр аймгийн удирдлагууд Онцгой байдлын газрын хамт олныг цар тахлын үед Орхон аймагт төдийгүй бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж үр дүнтэй, сайн ажилласан гэдгийг энэ үеэр онцоллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан