Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Эцэг эх, асран хамгаалагч нь хүсэлт гаргасны дараа хүүхдийн мөнгө дансанд нь орно

Засгийн газраас “Хуримтлалтай хүүхэд” бодлогыг энэ оны 01-р сарын 01-нээс хэрэгжүүлж байгаатай холбогдуулан хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох журмыг шинэчиллээ. Эхний хагас жилд 100 мянган төгрөгийг хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах эсвэл одоо авч байгаа дансад нь шилжүүлж бэлнээр авах боломжтой. Харин сүүлийн хагас жилд 50 мянган төгрөг хуримтлуулах, 50 мянгыг нь хүлээж авах юм. Салбарын яамнаас цахим систем ашиглах хэд хэдэн хувилбартай сонголтыг бэлдээд байна. Тухайлбал,

1. www.ehalamj.mn цахим хуудас ашиглах

2. Ebarimt гар утасны аппликейшн ашиглах

3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэст хандах

4. Банкны теллерт очиж үйлчилгээ авах гэсэн сонголтоор хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах боломжтой.

Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгож эхлэх бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нь хүсэлт гаргасны дараа хүүхдийн мөнгө дансанд нь орно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан