Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
"Атар" хэвийн боовны нэрэмжит оны анхны хүчит бөхийн барилдаан болно


“Талх Чихэр” ХК жил бүрийн оны эхэнд “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу хүчит 256 бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тэд өөрсдийн уламжлалаар оны анхны барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулах гэж байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг барилдаан хэдийгээр 2 жилийн хугацаанд завсарласан ч энэ жилийн хувьд аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн хувьд хүсэн хүлээсэн барилдааны нэг болоод байна. Учир нь уг барилдаанд түрүүлсэн бөх улсын цол авсан түүх олон байдаг учраас аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүд бэлгэшээж, оны анхны барилдаанд өөрсдийн уран мэхийг уралдуулан амжилттай барилдахыг эрмэлздэг. “Талх Чихэр” ХК-ийн “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу хүчит 256 бөхийн барилдаан маргааш буюу 1 сарын 9-нд 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх бөгөөд TV9 телевиз оны анхны барилдааныг шууд дамжуулан хүргэх болно. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан