Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Засаг дарга “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж гарган хэрэгжилтийг хангахаар зөвлөл байгуулсан. Тэгвэл Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийхамгаалах зөвлөл өнөөдөр анхны хурлаа хийлээ.

Хуралдаанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн хуулийн этгээдэд үзүүлж буй 44 төрлийн үйлчилгээ, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгож буй найман төрлийн зөвшөөрөл болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгодог нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцсэн юм. Ингэхдээ хуулиар зохицуулдаг тусгай зөвшөөрлийн шат дамжлага, хүнд суртлыг хэрхэн бууруулах вэ, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх тал дээр ямар саналтай байгаагаа зөвлөлийн гишүүд ярилцлаа.

Тухайлбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас олгодог 44 үйлчилгээний 20 үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой болсон бөгөөд 16 үйлчилгээнд тодорхой материал бүрдүүлэх шаардлага үүссэн байна.  Тус 16 үйлчилгээнд  нийтдээ 186 төрлийн хавсралт шаарддаг байдлыг үе шаттайгаар халж, эхний ээлжид 109 хавсралтыг хасах боломжтой байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар танилцуулж байв.

Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгодог найман төрлийн зөвшөөрлийн гурав нь хуулиар олгогддог бөгөөд үлдсэн таван зөвшөөрлийг олгоход шаардагдах зарим материал, баримт бичгийг багасгах, шат дамжлагыг бууруулах саналтай буйгаа танилцуулсан юм. Зөвлөлийн гишүүдийн зүгээс эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрөл, баримт бичиг бүрдүүлэлт дээр илүү няхуур хандах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгодог нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо есөн төрлийн бичиг баримтыг зайлшгүй шаардан, ажлын 20 хоногт шаардлагатай хяналтыг хийн, зөвшөөрөл олгож байна. Зөвлөлийн зүгээс ажлын 20 хоногт хийх хяналтын хугацааг багасгах, бүрдүүлэх шаардлагатай есөн төрлийн баримт бичгийг цөөлөн, цахим холболт хийх санал гаргалаа.

Тус зөвлөлийг ахалж буй Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн зүгээс дээрх байгууллагуудад зөвлөлийн гишүүдийн гаргасан санал, зөвлөмжийг тусган, саналаа албан ёсоор боловсруулж танилцуулахыг даалгалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан