Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Улсын хэмжээнд албан тушаалтнуудын ХАСХОМ шинэчлэн бүртгүүлэх ажил эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 156 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 54 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 102 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 43 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 7 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 36 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх ажил 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэллээ. Энэ ажил 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, түүний салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтан, мэдүүлэг гаргагч нараас ирүүлсэн тодруулга асуулт, хүсэлтийг тухай бүр шийдвэрлэн, арга зүйн зөвлөмжийг өгч ажиллаж байна.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан