Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Өргөтгөсөн шуурхай хурал боллоо

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын 2021 оны хамгийн сүүлчийн буюу 16 дахь өргөтгөсөн шуурхай хурал боллоо. Хуралд нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн дарга, захирагч нар оролцлоо. Хурлын эхэнд нийслэлийн Оцнгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Гал түймэртэй тэмцэх хэлтсээс Гал түймэр унтраах, аврах ангиудын албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр ангийн байршилд үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүнийг оролцуулан шалган зааварлах, мэргэжил арга зүйгээр хангах арга хэмжээг зохион байгуулсан талаарх мэдээллийг Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр танилцуулсан юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням гал түймэр унтраах аврах, ангиуд дээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон шинэ жилийн баяр болохтой холбогдуулан гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үүргүүдийг өгсөн юм.

 

Мөн энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын Соёл урлаг, соён гэгээрүүлэх зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “Ном бол ертөнцийг харах цонх мөн” аяны удирдамжийн хүрээнд хамт олноо манлайлан оролцсон Гал түймэр унтраах аврах, ангиудад өргөмжлөл, ном гардуулав. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангиуд 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 1 дүгээр байр,

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр анги 85 хувийн гүйцэтгэлтэйгээр 2 дугаар байр,

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги 80 хувийн гүйцэтгэлтэйгээр 3 дугаар байр тус тус эзэлсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан