Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН БЯЛУУГ ХААНААС АВАХ ВЭ?

Шинэ он гарах мөчийг баярын бялуугүйгээр төсөөлөхөд бэрх. Гэтэл энэ жилийн хувьд баярын ширээн дээрээ амтат бялуу тавих боломж, бас хэцүүхэн давааны нэг болоод байгаа бололтой. Энэ жил баярын бялууны дундаж үнэ 29.000₮-70.000₮-ийн үнэтэй байна. Мэдээж энэ нь үйлдвэрлэгч байгууллага болон нэр хүндээс шууд шалтгаалж байгаа юм. Он гарахад хэдхэн хоног үлдсэн энэ үед бялуу үйлдвэрлэгч байгууллагууд дараах мэдэгдлийг гаргаад байна.

Бялуу, бэйкери үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч гэгддэг “Жүр Үр” ХХК нэг хүнд хоёроос илүү бялуу өгөхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Харин Олон улсын шилдэг франчайз болох “Tous Les Jour” Хил хаагдсантай холбогдуулан төлөвлөсөн ёсоор захиалга авах боломжгүй болсон тул онлайн захиалгад нээлттэй байгаа бялуунаас сонголт хийхийг зөвлөсөн байна.

Monbakery”-ийн хувьд 12 сарын 9-14-ний хооронд 50-аас дээш тооны албан байгууллагын захиалга авч эхэлсэн ч өөрсдийнх товлосон хугацаанаас өмнө шинэ жилийн баярын бялууны захиалга дүүрсэн тул 12 сарын 21-ний өдрөөс бялууны захиалгаа хааж, кофе шоп, нэрийн тасгаар худалдаална гэдгээ мэдэгдлээ.

 “Тэнгэрийн хишиг” ХХК-ийн хувьд 12 сарын 14-нд тусгай захиалгат бялууны захиалга дүүрсэн тул захиалга хаасан гэдгээ мэдэгдсэн бөгөөд салбаруудаараа шинэ оны өмнөх өдрүүдэд салбаруудаараа гаргахаас төлөвлөөд байна.

“Милая” сүлжээний хувьд урьдчилсан захиалгаа түр хугацаанд зогсоон нээсэн ч захиалга мөн адил дүүрсэн байна. Иймээс мөн адил өөрсдийн салбаруудаар худалдан авалт хийхийг зөвлөсөн байна.

“Талх Чихэр” ХК-ийн “Хотол” бялууны хувьд “Та Чи” мартын салбаруудаар 12 сарын 31 хүртэл бялуугаа худалдаалах болсоноо зарлаад байна. Ингэхдээ хүн бүрт бялуугаа хүртээмжтэй тэгш хувиарлах, бялуу дамнаж борлуулахаас сэргийлэн нэг хүнд хоёроос дээш бялуу өгөхгүй гэх шийдвэр гаргажээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан