Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“И-ЖОБ ПЛАТФОРМЫГ НЭВТРҮҮЛЭХ” ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийн дизайн хөгжүүлэлтэд санал өгөх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний процессын зураглалыг шинэчлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий дэд ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтаар Ай Ти Зон ХХК төслийн явцын талаар оролцогч талуудад мэдээлэл хийж, санал солилцов. Уулзалтад Сайдын зөвлөх, дэд ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхгэрэл, Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Мэдээлэл, технологи статистикийн хэлтсийн дарга Б.Даваа-Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвийн орлогч захирал Д.Энхбат, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зохицуулагч Д.Мөнхтогтох, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн дарга Т.Батбилэг, Ай Ти Зон ХХК-ны тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн болон холбогдох гишүүд оролцлоо.

Талууд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг шинэчлэн хөгжүүлэхтэй холбоотой өөрсдийн саналаа илэрхийлсэн бөгөөд ажлын хэсгээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан