Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
"Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-ны үр дүнг танилцууллаа

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар урт, дунд, богино хугацаанд баримтлах бодлогуудын хэрэгжилтийг хангаж, албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах шинэ бодлого төлөвлөж хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг бий болгох, мөн Ковид-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлсэн нөлөөллийг тодруулах зорилгоор “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г хийсэн юм.

Уг ажлын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт нь судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн, урьдчилсан үр дүнгийн хэлэлцүүлэг, бодлогын хэлэлцүүлэгийг зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан санал зөвлөмжийг тусган судалгааны тайланг боловсруулж дууслаа.

Энэхүү судалгааны үр дүнг мэргэшсэн экспертүүд болон холбогдох байгууллагуудын төлөөллүүдэд танилцуулах, зөвлөлдөх цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн зорилго нь судалгааны үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлууд болон энэ чиглэлийн судалгаа дахин хийхэд судлаач, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох зорилготой юм. “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-ны үр дүнг танилцуулах арга хэмжээний нээлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан