Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн баг тэргүүлэв

НОБГ-ын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс алба хаагчдын өдөр тутмын хүнсний хэрэглээг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах, зөв хооллолт түүний ач холбогдлыг сурталчлах, эрүүл амьдралын дадал, хандлагад уриалах зорилгоор “Зохистой хоол-Эрүүл мэнд” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт НОБГ, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 15 анги, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн 25 баг оролцсон юм.

 Багуудын  бэлтгэн ирсэн хоол хүнсийг эрүүл мэндэд тустай, ширээ засалт, өнгө үзэмж гэсэн үзүүлэлтийг харгалзан дүгнэж байр эзлүүллээ.

Нэгдүгээр байрт  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, дэд байрт Аврах анги, гутгаар байрт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги шалгарсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан