Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ. Дуудлагын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад бүртгэгдсэн байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Мөн арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Хэдийгээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч цаг агаар таатай байх үеүдэд агаарын температур өдөртөө нэмэгдэж цас мөс хайлж, цаг агаарын муудалтын үеүдэд агаарын температур буурч, огцом хүйтрэлт ажиглагдах нөхцөл бүрдэх тул хөрсний гадарга хөлдөх, халтиргаа гулгаа ихсэх магадлалтай байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан