Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Түүх, соёлын үл хөдлөх 144 өвийг дүүргийн хамгаалалтад авна

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах асуудлыг хэлэлцлээ.  
Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг 2015 онд зохион байгуулсан. Уг  тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн мэдээллийн санд оруулжээ.  Хуулийн дагуу эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулсан байна. Жагсаалтад  хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтжээ. 

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Гангамөрөн “Эдгээр түүх  соёлын дурсгалуудад сэргээн засварлах шаардлагатай өв олон байна. Тиймээс сэргээн засварлах ажил, цаашид соёлын өвийг авч явах менежментэд анхаарах хэрэгтэй” гэлээ. Мөн Төлөөлөгч Т.Отгонболд “Соёлын өвийг хамгаалалтад авахаас гадна үүгээр дамжуулан нийслэл хот орлого олдог байх боломжийг нь нээж өгөх шаардлагатай. Мөн залуучуудад соёлын өвийг таниулах, ойлгуулах ажил чухал байна. Энэ чиглэлд мэргэжлийн байгууллагууд нь анхаарч ажиллах хэрэгтэй” гэв.
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороон дарга, Төлөөлөгч П.Наранбаяр “Хорооны гишүүдийн саналыг дэмжиж байна. Миний хувьд соёлын өвийн байршил, эзэмшил, зэрэглэлийг тодорхой болгож, тогтоолын төсөлд нэг бүрчлэн суулгаж өгөх саналтай байна” гэсэн юм. Уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын ээлжит XII хуралдаанаар хэлэлцэхийг Хүний хөгжлийн хороо дэмжлээ. Ээлжит  XII хуралдаан энэ сарын 24-ний өдөр болно. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан