Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл 2021 оны үйл ажиллагаагаа дүгнэлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хурал болж, 2021 оны төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ. Тус зөвлөлийн  2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хурлын үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар мэдээлэл хийж, цаашид нийслэл дүүргийн төлөвлөлтөд тусгах ажлын санал, авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан 2022 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн ойлголттой болгох, төр-хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн бодлогын зөвлөмжийг гарган, хэрэгжилтэд хяналт тавих, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашигласан төсөл арга хэмжээг төлөвлөж ажиллахыг онцолсон юм.  

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөг  коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гал түймэр болон үер усны гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг нийт долоон чиглэлийн хүрээнд 40 орчим ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн  иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2021 онд авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл 96.5 хувийн биелэлттэй байна. 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан