Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
"Нэгдүгээрт хүүхэд" хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн болж байна

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай 3 дугаар нэмэлт протокол, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын Хараа-2050”, Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудад туссан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх ойлголт, хүүхдийн бодит оролцоог нэмэгдүүлэх зарчимд тулгуурлан ажиллахыг заасан.

Төрөөс хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа үр дүнтэй болох эсэх нь хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхдийн хөгжлийн хэрэгцээ ямар байгааг хүүхдээс өөрөөс нь сонсохоос ихээхэн шалтгаалдаг. Хүүхдийг өөрийн гэсэн үзэл бодолтой байж түүнийгээ илэрхийлж, оролцох эрхээ эдлэн, хариуцлагатай иргэн байх боломжийг нь зөв дэмжсэнээр бид өнөөдрийн хүүхдүүд, ирээдүйн залуус, иргэдийг хүний эрхийг хүндэтгэн, хамгаалж, хангахад хувь нэмрээ оруулдаг, мэдээллийг мэдлэг болгон хувиргах чадвартай, зохион байгуулалттай оролцож чаддаг, ухаалаг шийдвэр гаргахад үзэл бодлоо илэрхийлдэг, бусдын үзэл бодлыг мөн сонсож, хүлээн зөвшөөрч чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй хүн болон хөгжихөд нь чиглүүлж байгаа хэрэг юм.

Хүүхдийн оролцоог үр өгөөжтэй, ач холбогдолтой болгож, хүүхдэд ээлтэй арга замыг сонгохын тулд хүүхдийг өөрийг нь чадваржуулах шаардлагатай ба үүний томоохон бүрэлдэхүүн хэсэг нь чуулган зөвлөгөөн зохион байгуулж, тэдний тэгш оролцоог хангах явдал юм.

Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын хүүхдийн төлөөлөл болон үүрэг хүлээгчдийг хамруулсан Хүүхдийн оролцох, хөгжих, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах, оролцоог дэмжих, үе тэнгийнхний манлайлал, нөлөөллийг сайжруулах хүрээнд Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн зохион байгуулж байна.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр хүүхдийн оролцох эрхийг дэмжихийн зэрэгцээ, тэдний оролцоог дэмждэг мэргэжилтэн албан хаагчдын чадавхыг бэхжүүлж, улмаар хүүхдийн оролцооны зураглалын төсөл, Мэдээлэл хүргүүлэх журмын тухай 3 дугаар нэмэлт протоколыг хэрэгжүүлэх зөвлөмжийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хүүхдүүдээр хэлэлцүүлж, санал авч байгаагаараа онцлог юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан