Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нийтийн бие засах газрын загвар зургийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна

Нийслэл Улаанбаатар хотод нийтийн бие засах газар иргэд, зорчигчид олноор төвлөрсөн 22 байршилд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Сүхбаатарын талбай, МУБИС-ийн баруун талын цэцэрлэгт хүрээлэн гэхчлэн газруудад нийтийн бие засах газрыг байршуулсан. Эдгээр газрын цэвэрлэгээ, үйлчилгээг Хот тохижилтын газар хариуцан ажилладаг.  Хот хөгжихийн хэрээр нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн “Драгон” авто зогсоолын дэргэд болон Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбайн автобусны буудалд нийтийн бие засах газрыг шинээр байгуулсан.

Ирэх оноос эхлэн нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зураг төслийн байгууллага, архитектор болоод оюутан, залуус, олон нийтийн дунд нийтийн бие засах газрын зураг төслийн уралдаан зарлаад байгаа юм. Зураг төслийг арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд шалгарсан зураг төслийн хүрээнд ирэх онд шинэлэг нийтийн бие засах газрыг байгуулах юм.  Зураг төсөл нь хэд хэдэн загвартай байж болох юм. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулах, автобусны эцсийн буудлуудад байршуулах, тээврийн товчоод дээр байршуулах, Туул, Сэлбэ гол дагуу нийтийн амралтын бүс болон гэр хороолол, зуслангийн бүсэд байршуулах  нийтийн бие засах газрын загвар зураг гэсэн таван үндсэн төрлөөр шалгаруулалт явуулах юм. Уралдааны материалыг Хангарди ордны 609 тоотод хүлээн авч буй бөгөөд уралдаанд идэвхтэй оролцож, хотын хөгжилд хувь нэмэр оруулахыг иргэд олон нийт, мэргэжилтнүүдийг уриалж байна.

Хотын хэмжээнд нийтийн бие засах газар 22 байршилд байгаа нь хүрэлцээгүйн дээр 08:00-18:00 цагт ажиллаж буй нь  оновчтой шийдэл биш гэж үзэж буй учраас 2022 оноос эхлэн нийтийн бие засах газрыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, зарим байршилд 00:00 цаг хүртэл нийтэд үйлчилдэг байхаар төлөвлөн ажиллаж буй юм.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан