Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Авлига, хүнд суртлыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/632 дугаар захирамжаар “Авлига, хүнд суртлыг таслан зогсоох арга хэмжээ авах, авлигаас урьдчилан сэргийлэх” үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ахлуулан нийслэлийн нутгийн захиргааны холбогдох 22 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Тус Ажлын хэсэг нь иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, цахимжуулах, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг таслан зогсоох болон авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрвөн зорилт, 24 арга хэмжээ бүхий ажлын төлөвлөгөө батлан, ажиллаж буй. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах, төрийн хяналт, шалгалтыг ухаалгаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх “ОНЛАЙН БИЗНЕС ТӨВ” платформыг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна.

Тус ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн байгууллагуудын хариуцлага, хамтын ажиллагаа, хяналтыг сайжруулах нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоог бий болгох зорилгоор иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн https://business.ulaanbaatar.mn/app системийг хөгжүүлэн нэвтрүүллээ. Одоогийн байдлаар тус системд нийслэлийн хэмжээнд хариуцлагын гэрээ байгуулсан болон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 13,811 иргэн, хуулийн этгээдийг бүртгээд байна.

Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны 42 байгууллагаас 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Тусгай болон энгийн зөвшөөрөл, эрх олгосон шинжтэй 172 үйлчилгээ бий. Дээрх 172 нэр төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлэхэд иргэн, хуулийн этгээдэд тулгарч буй хүнд суртал, чирэгдлийг арилгах, үйл ажиллагааг боловсронгуй болгож, хялбаршуулах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Эхний ээлжид хамгийн их хандалттай 25 зөвшөөрлийн үйлчилгээг 2021 оны арванхоёрдугаар дугаар сарын 31-ний дотор цахимжуулахаар Азийн сан, “Ухаалаг шийдэл” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу холбогдох ажлыг эхлүүлэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг. Иймд иргэд үйлчилгээ авахад дээрх байгууллагуудаас хүнд суртал гаргах, иргэдийг чирэгдүүлэх зэрэг хүндрэл бэрхшээлүүд багагүй гардаг. Тус зөрчил, дутагдлыг арилгах зорилгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үзүүлж буй 43 нэр төрлийн үйлчилгээнээс 27 /Egazar.gov.mn, mle.mn, egazar аппликейшн/, Хот байгуулалт, хөгжлийн газраас үзүүлж буй 22 нэр төрлийн үйлчилгээнээс найман /eservice.ulaanbaatar.mn, e-mongolia.mn/ үйлчилгээг тус тус цахим хэлбэрт шилжүүлээд байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан