Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хүүхдийн асрамж, халамжийн төвүүдийн барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Гэр бүл, хүүхэд, залуулчуудын хэлтэстэй хамтран Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн асрамж, халамжийн төвүүдийн барилга байгууламжид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатараар ахлуулсан алба хаагчид зохион байгуулж, 30 байгууллагыг хамруулан  304 зөрчлийг илрүүлсэн байна.

 Шалгалтын явцад газар дээр нь 24 зөрчил буюу 28.3 хувийг арилгуулан бусад 280 зөрчил буюу 71.7 хувийг арилгуулахаар хяналт тавин, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн, бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцаж, цахилгааны аюулгүй байдлыг  хангаж ажиллаагүй, аврах зам гарц төлөвлөөгүй, даралтат усны цэгийн иж бүрдэл /галын хайрцаг, крант,  хоолой, хошуу, гайк/-ийг дутуу,галын дохиоллын систем /утаа, дулааны мэдээлэгч/ суурилуулаагүй, барилга байгууламжийн агааржуулалт, утаа зайлуулах систем ажиллагаагүй болсон.

Мөн барилгын авралтын гарц болон нөөц гарцуудыг ослын гэрлээр тоноглоогүй,  зөөврийн (гар) гал унтраагуурыг норм, стандартын дагуу байрлуулаагүй, давхар бүрт хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан