Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Албандаа 40 жил “зүтгэсэн” гал унтраах автомашин хөшөө болон сүндэрлэлээ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын санаачлагаар Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан “Зил-130” /АЦ-40У/ гал унтраах, тусгай зориулалтын автомашиныг байгууллагын дэргэдэх нийтийн цэцэрлэгт хүрээлэнд мөнхөгдөн сүндэрлэлээ.

Тус автомашин нь 1977 онд Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал унтраах 12 дугаар ангид байлдааны автомашинаар томилогдон 40 жил гал түймэр, гамшиг ослын 1000 гаруй удаагийн дуудлагад үүрэг гүйцэтгэн ажилласан юм.

Ингэснээр Онцгой байдлын албаны үйл ажиллагаа болон гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийг иргэд, олон нийтэд, хүүхэд, багачуудад сурталчлан таниулах боломжийг бүрдүүллээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан