Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид оролцогч талуудын 9 дүгээр чуулганд оролцож байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид  2021 оны 12 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Египет Улсын Шарм-эль-Шейх хотод зохион байгуулж буй олон улсын хуралд оролцож байна.

Авлигатай тэмцэх газар нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Торгоны замын эдийн засгийн бүс дагасан улсуудад Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах замаар тогтвортой хөгжлийг бий болгох нь” төслийн хүрээнд байгуулагдсан Авлигын эсрэг сүлжээний гишүүн юм. Тус төслийн албан ёсны нээлтийнБүгд хурал 2021 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Шарм-эль Шейх хотод зохион байгуулагдав. Байгууллагын төлөөлөгч тус Бүгд хурлын үеэр гадаадын хөрөнгө оруулалттай дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгардаг авлигын асуудал, эрх зүйн орчин, шийдвэрлэх арга замуудын талаар өөрийн улсын туршлагаас хуваалцлаа.

Төлөөлөгчид 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд мөн хотноо зохион байгуулагдаж буй Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид оролцогч талуудын 9 дүгээр чуулганд оролцож байна.  Өмнөх хурлаас баталсны дагуу тус чуулганы үеэр конвенцийн хэрэгжилтийн явц, хөрөнгө буцаах, олон улсын хамтын ажиллагаа, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, техникийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байна. Хоёр жил тутам зохион байгуулагддаг уг хурал нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид оролцогч талуудын өндөр түвшний төлөөлөгч нар оролцож, конвенцийн хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудлууд болон авлигын эсрэг олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг чухал арга хэмжээ юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан