Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж байна

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас бие бүрэлдэхүүний жигдрэлтийн сургуулийг Тахилт дахь-сургуулийн хотхонд энэ сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 Алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, онолоор судалсан мэдлэгийг бататгаж, газар орон дээр бодит нөхцөл байдалд тулгуурлан дадлага олгож, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус дадлага сургуульд бригадын нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.

Сургалтаар офицер бүрэлдэхүүний удирдах арга зүйг сайжруулж, салбар, бүлгүүдийн хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх хүрээнд нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа, хөдөлгүүрт шүхэр болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн нислэг буултын сургууль, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин дэгдсэн үеийн ариутгалын цэгт авч хэрэгжүүлэх арга хэмжээний дадлага хийнэ.

 Мөн нэрвэгдэгчдэд анхны тусламж үзүүлэх, тээвэрлэх, нурангийн ослын үеийн сэтгэл зүйн бэлтгэл, гамшиг, ослын үеийн холбоо зохион байгуулалт, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх, аюулгүй болгох ажиллагааны сургуулилт, гүний аврах ажиллагаа сэдвүүдийн хүрээнд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа ахиулан ажиллах юм гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан