Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад Ахмадын хорооноос баяр хүргэж мэндчилэв

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын Гавьяат хуульч цол тэмдгээр шагнагдсаныг тохиолдуулан тус газрын Ахмадын хорооны дарга, гишүүд өнөөдөр баяр хүргэж мэндчилэв. Авлигатай тэмцэх үйл ажиллагааг улс орны хэмжээнд амжилттай зохион байгуулж, авлигын гэмт хэргийг илрүүлэн шалгах, хулгайлагдсан хөрөнгийг буцаах, хохирол нөхөн төлүүлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байгаа Авлигатай тэмцэх газрын удирдлага, хамт олонд ахмад үеийн төлөөллөөс онцгойлон баяр хүргэж, талархал дэвшүүллээ.

Ахмадын хорооны дарга Ч.Сангарагчаа “Авлигатай тэмцэх газрыг үүсгэн байгуулагдах цаг үеэс ажиллаж ирсэн манай ахмад үеийн төлөөлөл энэ байгууллагын одоо цагийн ололт, амжилтаар үргэлж бахархаж явдаг. Цаашид мөн үр бүтээлтэй ажиллаж нийгэмд шударга ёсыг тогтоох үйл хэрэгт ахмад настнууд бидний зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа байгууллагын дунд, залуу халаа болсон хамт олондоо үргэлж үлгэр дуурайл болж арвин туршлага, үнэт сургаалаа харамгүй хайрладаг ахмад буурлууддаа эрүүл энхийг хүсэж, талархал дэвшүүлэв.

Авлигатай тэмцэх газрын Ахмадын хороог тус газрын даргаар 2007-2011 онд ажиллаж байсан Ч.Сангарагчаа тэргүүлэн ажиллаж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан