Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өчигдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм.  Өнөөдрийн уулзалтад нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр санал солилцлоо.   

Уулзалтын үеэр “Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Инкубатор Төв” ТББ-ын Тэргүүн Б.Гүнжилмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Б.Энхбат гэр бүлийн хамтаар зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн эмнэлэг байгуулахад шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлүүлэх, мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ч.Хүрэлбаатар өрхийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, орлогын эх үүсвэртэй болоход бодит дэмжлэг үзүүлэхийг тус тус хүслээ.  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон салбаруудад үнэ төлбөргүй ажлын байр гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан, борлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон байна.

Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Б.Энхбатын хүсэлтийг тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ч.Хүрэлбаатарын хүсэлтийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс тус тус судалж, зохих журмын дагуу дэмжиж ажиллахаар шийдвэрлэв.    

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан