Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2021 оны 12 дугаар сарын 01-ний эхлэн гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ. Тодруулбал, Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын визийн зөвшөөрлийн хүсэлтийг  https://immigration.gov.mn  –ээр зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авч, яаралтайгаар ажлын 3 хоног, энгийнээр ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх юм.

Хэрэв визийн зөвшөөрөл хүсэхдээ шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн тохиолдолд виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзах бөгөөд тухайн тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэх юм.

Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг бөгөөд олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Цахимаар визийн зөвшөөрөл хүсэх дараалал: 
1.    https://immigration.gov.mn  хандах
2.    “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгох
3.    Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарах
4.    Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлэх 
5.    Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээх
6.    Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан