Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Шинжлэх ухаанч гамшгийн эрсдэлийг бууруулах санаачлага” сэдэвт арга хэмжээ болно

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран “Шинжлэх ухаанч гамшгийн эрсдэлийг бууруулах санаачлага” сэдэвт арга хэмжээг маргааш буюу 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.  

  Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр салбарын эрдэмтдийн түвшинд уулзалт хэлэлцүүлэг хийх, залуу судаач эрдэмтдийн энэ чиглэлээрх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжих, урамшуулах, нийтийн хүртээл болгох, хэрэглээнд нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэх оруулах зорилготой юм.

 Энэ хүрээнд УЦУОСМХ-ийн хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэцэцэг “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, түүнийг бууруулахад анхаарах асуудал”, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ч.Одонбаатар “Монгол орны газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгаа”, доктор, профессор О.Үржин “Шинжлэх ухаанд суурилсан гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан