Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
730 ТЭРБУМЫН ӨГӨӨЖТЭЙ УРИАЛГА

Үндэсний хувцас үйлдвэрлэгчид нэгдэн "Дээлтэй Даваа гараг" үндэсний уриалгыг гаргажээ. Тус уриалга нь 7 хоног бүрийн нэг өдөр үндэсний хувцсаа өмсөж хэвших, дээл хувцсаар дамжуулан өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, танин мэдэх, уламжлалаа хадгалах, боловсрол олгох, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зэрэг олон чухал ач холбогдолтой юм. Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт 815 аж ахуй нэгж, 1,900 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч, нийт 15,480 ажилтан ажиллаж байна. Эдгээрийн 59% нь үндэсний дээл хувцас үйлдвэрлэдэг.

Монгол улсын хэмжээнд 18-65 насны 2,028,000 иргэн байна. Даваа гараг бүр үндэсний хувцсаа өмсөж хэвшсэнээр 730 тэрбум төгрөгний гадагшаа гарах мөнгөний урсгалыг Монголдоо үлдээж, үндэсний хувцас үйлдвэрлэгчдийн тоо 40% өсч 13,000 орчим тогтмол ажлын байр бий болох боломжтой. ӨМӨЗО-нд 7 хоног бүрийн 2 өдрийг “Үндэсний хувцастай өдөр” болгох уриалга гаргаснаар үндэсний хувцсаа тогтмол өмсдөг болжээ.

Энэхүү уриалгад “Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо”-ны гишүүн Urban брэнд, Iveel брэнд, We брэнд, Мayara брэнд, Адуучин брэнд, O Couture брэнд, Zorto брэнд, Ider брэнд, Алтан утас брэнд, Хадлан дээл, Их Монгол брэнд, Flames брэнд, Түмэн торго ХХК, Ур ундрах ХХК, Батзүү ХХК, Арвин гоёл ХХК, Монгол Костюмс ХХК зэрэг үндэсний хувцас үйлдэрлэгчид нэгджээ. Олон нийтийн санал асуулгаар энэхүү уриалга 83% нь дэмжигдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан