Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийг шинэчлэн батлууллаа

ОБЕГ-ын даргын 2018 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийг шинэчлэн боловсруулж, ОБЕГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/255 дугаар тушаалаар шинэчлэн баталлаа.

 Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, Шадар сайдын 2021 оны 100 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”, Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар” тус тус шинэчлэн батлагдсантай холбогдуулан эдгээр баримт бичгүүдтэй уялдуулан шинэчилсэн юм.

Шалгуур үзүүлэлт нь нарийвчилсан үнэлгээний  тайлангийн ерөнхий бүтэц болон гамшгийн төрөл тус бүр дээр аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхын үзүүлэлтийг тодорхойлсон үнэлгээ, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд хийх дүн шинжилгээнээс бүрдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан