Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Нийгмийн халамжийн ажилтнуудыг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт болж байна

Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох халамжийн шинэчлэлийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг дээшлүүлэх, ур чадвар олгох сургалт болж байна.

Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Үр дүнтэй нийгмийн халамжийн системийн чадавх бэхжүүлэх нь TТ 9893-MOН” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, АХБ-ны Нийгмийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Карин Шелзиг сургалтыг нээж үг хэлэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар“Нийгмийн халамжийн ажилтнуудыг чадавхжуулах сургагч багш бэлтгэх гурван өдрийн танхимын сургалтад идэвхтэй оролцож, нийгмийн халамжийн ажил мэргэжилтэй холбоотой сэтгэл зүйн хүндрэл бэрхшээлийг даван туулах, ажлыг төлөвлөх, үр дүнтэй зохион байгуулах чадвараас суралцаж эндээс сурсан мэдсэнээ ажлын байрандаа хэрэгжүүлээрэй” гэв. Мөн тэрбээр сургалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа АХБ-ны Нийгмийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Карин Шелзиг болон багийн нийт гишүүдэд талархал илэрхийллээ.

Азийн Хөгжлийн Банкны “Үр дүнтэй нийгмийн халамжийн системийн чадавх бэхжүүлэх” төслийн хүрээнд нийгмийн халамжийн бодлого боловсруулагчид, Нийгмийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, бодлогын судалгаа, бодлогын яриа хэлэлцүүлэг хийх, нөлөөллийн ажлыг дэмжих, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг оновчтой хэрэгжүүлэх, түүний хяналт үнэлгээг бэхжүүлэх гэсэн 3 бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлж байна. Төслийн 1 дүгээр бүрэлдэхүүн хэсгийн төлөвлөгөөний дагуу дээрх сургалтыг зохион байгуулж байгаа.

“Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах сурагч багш бэлтгэх сургалт”-ыг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн сургалтад хамрагдаж сургагч багш болсон та бүхэн энэ ондоо багтааж сум, хороо бүрээс нийгмийн халамжийн 1 мэргэжилтэн, амьжиргаа дэмжих зөвлөлийн 1 гишүүн нийт 1020 хүнийг сургалтад хамруулж, чадавхжуулах юм.

Сургалтад нийслэл, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн газар, сум, хорооны 50 гаруй нийгмийн халамжийн мэргэжилтнүүд оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан