Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хот дахь шалгалтын нээлт нийслэлийн төр захиргааны V байр, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт боллоо. Нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, ХЗДХЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн  дарга  Б.Батбямба, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг болон  болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Улсын хэмжээнд 9000 орчим иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгнө. Тэднээс  4483 иргэн нийслэл хотод  шалгалт өгөх юм. Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 15-21-ний өдрийг дуустал өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулах аж. 
Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Б.Батбямба “Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, Е-ТAZ утасны аппликейшн зэргийг нэвтрүүлсэн. Тиймээс иргэд шалгалтад бэлдэх бололцоог нэмэгдүүлж, нийт шалгуулагчийн 30-40 хувь тэнцэж байна.  Иргэд өөрсдөө сайн бэлдэж чадвал төрийн албанд тэнцэж, ажиллах боломжтой.  Одоогийн байдлаар нийслэлийн харьяа байгууллагуудад 34 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна” гэлээ.  

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан