Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Аянд амжилттай оролцсон анги, байгууллагуудыг тодруулав

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын сахилга хариуцлага, дэг журам, цэрэгжилт жагсаалч байдал, цэргийн алба, сахилга ёс зүйг дээшлүүлэх зорилгоор “Сахилга хариуцлага, цэргийн албыг төлөвшүүлэх” сарын  аяныг зохион байгууллаа.

Аяны хүрээнд алба хаагчдын ажлын цаг ашиглалт, бүтээмж, үүрэг гүйцэтгэлтийн хэрэгжилтэд хяналт тавих, алба хаагчдын хариуцсан эд хөрөнгө, өрөө тасалгааны эмх цэгцийг сайжруулах, алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Төрийн алба хаагчийн ёс зүй”, “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн хүрээнд конспект бэлтгэн нийт 430 алба хаагчийг хамруулан сургалтыг зохион байгуулсан.

Мөн “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрэм”-ийн “Жагсаалын дүрэм”-ийн хүрээнд удирдамжид заагдсан үнэлгээний дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг 4 үзүүлэлтээр дүгнэсэн байна.

Нийслэлийн Аврах анги болон Гал түймэр унтраах, аврах ангиудын  290 гаруй алба хаагч  жагсаалын үзүүлэх тоглолтыг хийж, баримтжуулан аяныг дүгнэх комисст ирүүлснээс “Тэргүүний жагсаалч анги”-аар 94.5 оноогоор нийслэлийн Аврах анги, хоёрдугаар байрт 92.8 оноогоор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, 92.5 оноогоор Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр анги гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Харин удирдамжинд заагдсан ажлуудын нийлбэр дүнгээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэртэй унтраах, аврах 80, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэртэй унтраах,аврах 10, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид манлайлан оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан